2025 оны 12 сарын 30

Үс бол хүний гоо сайхан, өөртөө итгэх итгэлийн салшгүй нэг хэсэг юм. Орчин үеийн амьдралын хэмнэл, буруу арчилгаа, халуун багажаар байнга хэлбэржүүлэх, химийн процесс (будалт, буржийлгалт, шулуун болголт), агаарын бохирдол зэрэг нь үсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үс хуурайшиж, гэмтэх, унах, өнгөө алдах шалтгаан болдог.
Эдгээр хүчин зүйлс нь үсний бүтцийг дотроос нь гэмтээж, үсийг хэврэг, хуурай, амархан хугарамтгай болгодог.
Үсний төрөлдөө тохирсон шампунь, кондиционер хэрэглэж, хэт халуун усаар угаахаас зайлсхийх хэрэгтэй.
Үсийг гаднаас нь тослох төдий биш, дотроос нь нөхөн сэргээх арчилгаа чухал. Үсний витамин, маск нь гэмтсэн үсний бүтцийг нөхөж, бат бөх болгодог.
Сэнс, индүү хэрэглэхээс өмнө заавал хамгаалах үйлчилгээтэй бүтээгдэхүүн түрхэх нь үсийг гэмтлээс хамгаална.
Үсний арчилгаа нь нэг удаагийн биш, өдөр тутмын зөв дадал байх ёстой.
Үсний витамин нь тосон найрлагатай тул үсний ширхэг бүрийг бүрхэж:
Ялангуяа Мороккан Арган тос нь амин дэм, антиоксидантаар баялаг тул үсний бүтцийг гүнээс нь тэжээж, эрүүл харагдуулахад онцгой нөлөөтэй.